Гурван ихэр хүүхэд өлгийдөн авлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Гурван ихэр хүүхэд өлгийдөн авлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тус сумын Баясах багийн иргэн Нямцэрэн тав дахь удаагаа ажаржиж 1,9 кг хүү, 2,1 кг охин, мөн 2,2 охинтой болжээ. Ийнхүү тус сумын иргэн Батжаргал, Нямцэрэн нарын гэр бүл хоёр хүү таван охинтой болж байгаа юм байна. Гурван ихэр хүүхэд мэндэлсэн нь Гурвантэс сум байгуулагдсан цагаас эхлэн анх удаа болж буй тохиолдол гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Гурвантэс сумаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж