Манделагийн бие улам мууджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Манделагийн бие улам мууджээ

Өмнөд Африкийн анхын хар арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела Преториа хотын эмнэлэгт эмч нарын хяналтанд арав гаруй хоног болж байна. Албаныхны зүгээс өнгөрсөн хугацаанд Нелсон Манделагийн биеийн байдал хүнд хэвээр байгаа ч тогтвортой байгаа тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Яакоб Зума өчигдөр Нелсон Манделагийн биеийн байдал сүүлийн нэг хоногийн дотор маш муудсан тухай ард олондоо мэдэгджээ. Өмнөд Африкийн эмч нар Нелсон Манделагийн төлөө чадах бүхнээ хийж байгаа боловч түүний нас дээр гарсан учраас аливаа эмчилгээг хүлээж авахдаа муу байгаа гэнэ. Өдгөө 94 настай Нелсон Мандела энэ сарын эхээр уушигны хатгаа нь сэдэрсний улмаас гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтсэн билээ. Өмнөд Африкийн ард түмний зүгээс Нелсон Манделагийн төлөө тасралтгүй залбирсаар байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж