Түр завсарлага дуусав

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Түр завсарлага дуусав

УИХ-ын даргын захирамжаар энэ сарын 7-нд түр завсарласан УИХ энэ долоо хоногт ажилдаа орно. Түр завсарлах хугацаандаа баталсан хууль, тогтоолын төслүүдийг иргэддээ таниулах, сурталчлах зорилготой байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч оролцохгүй гэсэн хуулийн заалт ч чуулганыг завсарлуулахад нөлөөлсөн биз ээ.

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ч мөн чуулганы хуралдааныг түр завсарлуулдаг уламжлалтай аж. УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад орсны дараа долдугаар сарын 6-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийг УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхийлөгчийг томилсны дараа буюу Үндэсний баяр наадмын өмнө УИХ-ын хаврын чуулган завсарлах бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж