
Хамгийн сүүлд авсан мэдээгээр улсын хэмжээгээр тооллогод хамрагдах ёстой нийт аж ахуйн нэгжийн 5,8 хувь нь хамрагдаад байна. Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгжүүдийн 42,5 хувь нь хамрагдсан нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Цаашид төлөвлөсөн хугацаанд татвар төлөгч аж ахуйн нэгжүүд тооллогодоо бүрэн хамрагдах бололцоотой гэж Тооллогын улсын комисс үзэж байна.
Тооллого энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 15-ныг хүртэл хяналтын тооллого хийх ажээ.
Б.СҮРЭН