
Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус холбоог удирдсан Ж.Отгонцагаан ажлаа хүлээлгэн өгч, гишүүдийн санал хураалтаар Ч.Отгонбаатар холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр 46 сэтгүүлчийн санал авсан бол түүнтэй өрсөлдсөн Г.Идэр-Ууган 15 хүний дэмжлэг хүлээсэн байна. Мөн тус хурлаас өмнө нь МССХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Цагаанбаатарыг дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Түүний хамт П.Баярмагнай МССХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллах ажээ. Харин Б.Бадамгарав /News.mn/-ыг МССХ-ны генсекээр томиллоо.
Мөн чуулганаар холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилсон байна. Ингэснээр Р.Манлай /Таван цагариг/, Ц.Галбадрах /Улаанбаатар/, Б.Хосбаяр /Спортын цонх/, И.Отгонбаатар /NTV/, Д.Батжаргал /МҮОНТ/, Ч.Ганбат /Хасу Бөх/ нар Удирдах зөвлөлд ажиллахаар болжээ.