Путин Хятадтай нефтийн талаар гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Путин Хятадтай нефтийн талаар гэрээ байгуулжээ

"Роснефтийн" Хятадын CNPC
компанид нийлүүлэх хэдэн зуун сая тонн нефть 60 тэрбум ам.доллараар
үнэлэгдсэн гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин  мэдэгджээ.

Хятадын
нефть, хийн CNPC компани энэ оны гуравдугаар сард «Роснефтьтай»  нефть
нийлүүлэх тунхаглалд гарын үзсээ зурсан байна. Уг гэрээний дагуу түүхий
эдийг 25 жилийн дотор цувуулан төлөх нөхцөлтэй аж.

"Роснефть" нь
ТНК-ВР-ийг худалдан авахад үүссэн өрийг Хятадад хязгааргүй их нефть
нийлүүлснийхээ орлогоор дарна. Тус компанийн тэргүүн Игорь Сечиний
хэлснээр 25 жилийн дотор "Роснефть" 270 тэрбум ам.долларын өртөг бүхий
360 сая тонн нефтийг нийлүүлэх гэнэ.
 
Хятадын Төрийн зөвлөлийн
ерөнхий сайдын орлогч Чан Гаолитай Владимир Путин уулзах үеэр гэрээний
үнийг 60 тэрбум ам.доллар гэжээ. Гэтэл Оросын "Ведомости" сонинд
бичсэнээр Путины хэлсэн тоо нь гэрээний цувуулан төлөх төлбөрийн нэг
хэсэг гэнэ. Одоо "Роснефть" нь Зүүн Сибирь-Номхон далай гэсэн хоолойгоор
Хятадад жилдээ 15 сая тонн нефть нийлүүлж байна. Хорин жилийн
хугацаатайгаар нефть нийлүүлэх тэр гэрээ 2009 онд бичигдсэн юм. Харин
шинэ гэрээгээр түүхий эдийн нийлүүлэлтийг жилдээ 31 сая тонн хүргэх ба
хэмжээг жилийн 50 сая тонн болгон нэмэгдүүлж болохыг Игорь Сечин хэлсэн
байна.

 
Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж