Иргэдэд 250 ширхэг суулгац олгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Иргэдэд 250 ширхэг суулгац олгоно

“Чацаргана" хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аж ахуйн нэгж, иргэдэд чацарганын суулгац таван жилийн хугацаатайгаар зээлийн хэлбэрээр олгож буй. Бүх аймагт тодорхой квот заасан бөгөөд нэг иргэнд 250 ширхэг суулгац буюу нэг га газар хүртэлх талбайд тариалах хэмжээний суулгац олгох гэнэ. Харин аж ахуйн нэгжид 6000 ширхэг суулгац буюу дөрвөн га газарт тэнцэхүйц суулгац өгч байгаа аж. Чацаргана гурав дахь жилээсээ эхлэн ургацаа өгдөг тул олгосон өдрөөс хойш гурав дахь жилээс эхлэн зээлийн ургацынхаа төлбөрийг цувуулаад төлөх нөхцөлтэй аж. Олгож буй зээлд хүү тооцохгүй юм байна.  

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж