
Европын валютын холбооны орнуудын Сангийн сайд нар Люксембургт зургадугаар сарын 20-нд уулзахдаа Латви улсыг 1914 оны нэгдүгээр сарын 1-нээс евро бүсийн гишүүн болгох зөвлөмжийг Европын холбооны орнуудын лидерүүдэд санал болгожээ. Хоёр сая хүн амтай тус орон Маастрихтийн гэрээний бүхий л заалтыг биелүүлэн мөрдөж байгаа учраас валютын холбооны 18 дахь гишүүнээр нь элсэх боломжтой болжээ.
Европын холбооны төр, засгийн лидерүүд зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Брюссель цугларан уулзахдаа энэ асуудлын шийдвэрийг гаргана. Төгсгөлийн шийдвэрийг ЕХ-ны орнуудын Сангийн сайд нар долдугаар сарын 9-нд гаргах ёстой.
Евро холбооны өрийн хямралын хэдэн жилийн дараа евро мөнгө дахин сонирхолтой болж буйг энэ явдал гэрчилж байна хэмээн шинжээчид дүгнэв.