“Airbus” 466 агаарын хөлөг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

“Airbus” 466 агаарын хөлөг нийлүүлнэ


Airbus A350
Фото: Eric Cabanis / AFP

Олон улсын нисэхийн Ле Бурже салон дээр “Airbus” компани 466 агаарын хөлөг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Нийт гэрээний үнэ нь 69 тэрбум ам.доллар болсон гэж Reuters мэдээлжээ.

“Airbus” компанитай “United Airlines”, “Spirit Airlines”, “Air France-KLM”, “Lufthansa, easyJet” зэрэг компаниуд гэрээ байгуулсан ба салоны сүүлчийн өдөр 90 онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсан байна. “Airbus” компани Ле Бурже дээр өөрийн алсын зайн A350 хөлгийг танилцуулсан ба ирээдүйд Америкийн Boeing Dreamliner 787-10 гэх хөлгийн гол өрсөлдөгч болохоор тооцогдож байгаа.

Airbus-ийн гол өрсөлдөгч Boeing компани өөрийн ээлжид нисэхийн салоны үеэр 442 агаарын хөлгийг нийлүүлэх 66 тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Agence France-Presse тэмдэглэснээр хоёр өрсөлдөгч  Airbus ба Boeing авсан захиалгаараа их ойролцоо яваа ажээ.

Энэ жил 50 дахь удаагаа хийгдэж буй Парисийн нисэхийн салон анх 1908 онд хийгдсэн ба дэлхийн том авиа шоу гэж тооцогддог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж