
Том оврын 168 автобусны 50-иас илүү хувь нь үйлдвэрлэсэн оныг нь зассан байжээ. Тиймээс арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний зөрчлөө арилгах нэг сарын хугацаатай даалгавар өгчээ. Техникийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оныг зассан нь зохион байгуулалттай гэмт хэрэг байж болох гэнэ. Тиймээс Авто тээврийн газар энэ тухай асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн байна. Угтаа бол эдгээр том оврын автобус нь ашиглах боломжгүй, хугацаа нь дууссан тээврийн хэрэгсэл байдаг байна.
Одоогоор дэлхий дахинд ISO 3779 : 2010 стандартыг мөрдөж байгаа бөгөөд нийт автомашин үйлдвэрлэгч 24 улс багтдаг. Монгол Улс 2004 оноос тус стандартыг үндэсний стандарт болгон хэрэглэх болжээ.