
Хятадын Зежян мужийн Нинхай хотод өчигдөр орой хэсэг эрэгтэйчүүд орон сууцны таван давхраас унасан жаахан охиныг тосч аван амийг нь аварчээ. Синьхуа агентлагт мэдээлснээр бараа хүргэгч хэсэг эрэгтэйчүүд нэгэн орон сууцны таван давхраас унасан охиныг тосч авсан бөгөөд энэ үер тэдний хоёрынх нь гар гэмтэж бэртсэн байна. Харин аврагч эрэгтэйчүүдийн гараар дамжин газарт нүүрээрээ унасан охины нүүр нь жаахан шалбарснаас өөрөөр гэмтэж бэртээгүй гэнэ. Чи-чи гэх охины эцэг эхийн ярьснаар тэд охиноо унтаж байхад нь ганцааранг нь үлдээснээс дээрх хэрэг гарсан аж. Бараа хүргэгч эрэгтэйчүүдийн охиныг хэрхэн барьж авч буй нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.