
Юанийн ханш өсөх нь их олон хүнд ашиг хүртээсний зэрэгцээ, Хятадын гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг "хүнд хэцүү байдал"-д орууллаа. Саяхан Хятадын Худалдааны яамны гаргасан судалгаагаар, судалгаанд оролцсон Хятадын гадаад худалдааны экспортын үйлс эрхэлсэн 1000 гаруй аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн экспортын худалдааны дундаж ашгийн хэмжээ гурван хувьд хүрэхгүй болсон байна. Үүнд 26.8% хувийн аж ахуйн нэгжүүдийн экспорт алдагдалд орсон байна. Үүний зэрэгцээ, юанийн ханш бол өнөөгийн экспортод нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэж бараг 70 орчим хувийн аж ахуйн нэгж үзсэн байна. Юанийн ханш тасралтгүй өсөж байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж нэрт эдийн засагч Е Тань үзсэн байна.
"Юанийн ханш өсөж байгаа нь голдуу дараах хэдэн хүчин зүйлээс болсон. Тухайлбал, нэгд, гадаад валютын ханш нэлээд их буурснаас болж юанийн ханш өсөх дарамтыг нэмэгдүүлсэн. Хоёрт, Хятад улсын өнөөгийн хэрэгжүүлж байгаа гадаад валютын нөөц нэлээд их, энэ нь юанийн ханшийг өсгөж байна. гуравт, өнөөгийн олон улсын эдийн засгийн хөгжил хүч муутай байгаатай шууд холбоотой. Жишээлбэл, Япон зэрэг оронтой харьцуулбал Хятад улсын эдийн засгийн өсөлт нэлээд их эрчтэй байгаа болохоор тэд эдийн засгийн зарим дарамтаа Хятад улсад шилжүүлэхийг оролдож байна" гэжээ.
Е Танийн үзэж байгаагаар юанийн ханш нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн нөлөөг хүртсэн байна. Харин Хятад улсын гадаад валютын нөөц хэд ихэссэн нь мөн маш их дарамтыг авчирч байна. Энэ тухай Инь Хэ үнэт цаасны компанийн ахлах эдийн засагч Зүө Сялей харин өөр үзэл бодолтой байна. Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн онолын талаас авч үзвэл, олон улсын эдийн засаг нь юанийн үнийн өсөлтийг нэг их дэмжихгүй гэжээ.
Юанийн ханшийн талаар хүмүүсийн үзэл ойлголт ямар байсан ч маргашгүй зүйл бол юань болон ам долларын завсрын ханш дараалан шинэ рекорд тогтоож, Хятад улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө учруулсан явдал юм. Е Таний үзэж байгаагаар, валютыг зах зээлжүүлэх өөрчлөлт маш тулгам болсон байна.
Гэвч юанийн зах зээлжих өөрчлөлт нь мөн л зөв оновчтой чиглэл олохыг шаардаж байна. Зүө Сяолейгийн үзэж байгаагаар, бид завших наймааны зах зээлээс сэрэмжлэх хэрэгтэй гэж байна.
Юанийг зах зээлжүүлэх өөрчлөлт нь эрсдэлээс сэргийлэх төдийгүй хэрхэвч яарч болохгүй юм. Е Тань хэлэхдээ, валютыг зах зээлийнх болгоход хүүг угтвар болгож, алхам дараатай хийх хэрэгтэй. Эс тэгвэл Хятад улсын эдийн засагт маш их цохилт учруулна гэжээ.