
Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг энэ удаад ийнхүү долоо дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөх юм. “Дээлтэй Монгол” наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэн, иргэд гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ гадны олон жуулчид, төлөөлөгчид монгол дээлээр гоёж оролцог болсон нь “Дээлтэй Монгол” наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байгаа гэлтэй.
Д.ЖАРГАЛ