Аудитын газрын тайланг сонслоо

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Аудитын газрын тайланг сонслоо

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. 2010 онд төрийн аудитын байгууллагын хэмжээнд Үндэсний аудитын чиглэлээр 522, санхүүгийн аудитын чиглэлээр 3172, нийтдээ 3694 аудит хийжээ. Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үндсэн гол үзүүлэлтүүд өнгөрөгч онд 2-6 дахин өссөн байна.

УИХ-ын 2010 оны намрын чуулганаар Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн аудитын байгууллагын цалингийн хэмжээг УИХ тогтоож байхаар хуульчилсан нь байгууллагын бие даасан, хараат бус байдлын хангахад чухал зүйл болсон гэнэ. Өнгөрөгч онд аудитын байгууллагаас төлбөрийн акт тавьж төсөвт оруулсан мөнгөний хэмжээ 18,35 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оноос 11 тэрбум төгрөгөөр буюу 2,5 дахин нэмэгдсэн аж.

Ийнхүү Аудитын газрын тайланг сонссоны дараа Байнгын хорооны гишүүд тодорхой асуудлыг хөндөж, тодруулга авсан юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж