Хятадын Шанси мужийн Шожоу хотын нэгэн рестораны хоёр давхар барилгад хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 157 хүн түлэгдэж, гэмтсэнээс хоёр хүн эмнэлэг хүрэх замдаа амь үрэгдэж, 12 нь хүнд түлэгдсэн бол бусад нь хөнгөн түлэгдэл, гэмтэлтэй гэнэ. Түүнчлэн хүчтэй дэлбэрэлтүүдийн улмаас рестораны ойролцоох орон сууцны барилгуудад эвдрэл үүссэн байна. Гал унтраах албаны мэдээлснээр гал сөнөөгчид дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраах ажиллагаа явагдаж байх үеэр ресторанд дахин дэлбэрэлт болсноос олон гал сөнөөгч гэмтэж түлэгджээ.
Б.АНХТУЯА
Шанси мужийн албаныхны зүгээс Шожоу хотын эмнэлгүүдэд хүн хүч нэмж, олон тооны гэмтэж, түлэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх үүднээс Тайюань, Датун, Синьжоу зэрэг хотуудаас эмч, сувилагчдыг ирүүлсэн байна. Ресторанд хоёр ч удаа дэлбэрэлт болж, гал гарсан шалтгаан нь хий алдагдсантай холбоотой гэнэ.

Б.АНХТУЯА