“Кино код”-ын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Кино код”-ын бүртгэл эхэллээ

“Монголын Үндэсний Боловсрол суваг”  телевиз, “Hero entertainment”  студи, “Modern nomads”  сүлжээ ресторан хамтран Монголын анхны кино бүтээх “Кино код” шоуг зохион байгуулж буй. Уг шоугаар олон нийтийн санал асуулга оролцоотойгоор ямар кино бүтээх, хэнээр кино зохиолоо бичүүлэх, киноны хөгжмийн хэн зохиох, дууг нь хэн дуулах, бүр ямар жүжигчид тоглуулахыг тодруулан үзэгчид оролцогчид хамтдаа дуртай киногоо бүтээх юм. Харин энэ удаад шоуны талаар хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллийг хүргэхэд киноны гол болон туслах дүрийг шалгаруулах бүртгэл эхэллээ. Та кино урлагт хүчээ сорихыг хүсч байгаа бол нас хүйс, яс үндэс мэргэжил харгалзахгүйгээр бүртгэлд бүртгүүлэн шалгаруулалтад оролцох бололтой. Өөрөөр хэлбэл бүх хүнд жүжигчин болох боломжийг олгож байна.  Та ердөө л иргэний үнэмлэх буюу адилтгах баримт бичиг, 3х4 хэмжээтэй цээж зураг, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй очиход хангалттай. Бүртгэл дөрөвдүгээр сарын 21-нээс буюу маргаашаас тавдугаар сарын 5 хүртэл Боловсрол суваг телевизийн байранд үргэлжилнэ. Та хүчээ сориод үзээрэй. Оролцогчдыг мэргэжлийн найруулагчид гурван үе шаттайгаар шалгаруулах бөгөөд үзэгч та аль оролцогчдыг дэмжиж байгаа саналаа өгөх боломжтой.
Мөн шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлэн гаргах зориолгоор  зохиол бичих, хөгжим туурвих хүсэл сонирхолтой хэн бүхнийг төслийн салшгүй амин сүнс болсон кино зохиол, хөгжмийн зохиол зэрэгт хүч үзэн, авъяас чадвараа сорих боломж олгож байгаа юм.Үзэгч бид алтан үеийнхэний гэдэг тэр л төрмөл, шигшмэл, цул авъяасыг хамтдаа эрж хайх хайгуул удахгүй үдэш бүр биднийг цэнхэр дэлгэцэнд уях юм.
Дашрамд сануулахад, news.mn “Кино код” шоуны мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд шоутай холбоотой бүх мэдээ мэдээллийг code.news.mn сайтаас авах боломжтой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж