
Билгийн тооллын 18. Таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Энэ өдөр эв, эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ байгуулахад сайн. Тиймээс эрхэм гишүүд, төрийн түшээд бизнесийн болоод улс төрийн хүрээний түнштэйгээ яриа хэлэлцээр идэвхитэй өрнүүлэх нь зүйтэй. Аль нэг нь амжилт авчирч, алдар нэрийг тань өсгөнө. Өөр хоорондоо таарамжгүй байгаа хэдий ч учир зүйгээ ололцохыг хичээж байгаа бол од эрхэс таны талд орно. Найр, хурим хийх, үнэт эрдэнийн зүйл авах, өр барагдуулахад ч сайн өдөр. Харин мод таслах, байшингийн суурь тавих, угаалга хийхэд муу өдөр. Өнөөдөр үхэр жилтэй Л.Болд, Д.Одхүү, тахиа жилтэй Н.Энхболд, Ч.Сайханбилэг нарын гишүүдэд ээлтэй. Тиймээс дээрх гишүүд санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэхэд гэмгүй. Могой жилтэй Р.Раш, Б.Батбаяр, морь жилтэй Д.Тэрбишдагва, Д.Дэмбэрэл нар өнөөдөр анхаарал, болгоомжоо өндөрсгөх хэрэгтэй.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин