Теннисчин Серена Уильямс уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Теннисчин Серена Уильямс уучлал хүсэв

Нэрт теннисчин Серена Уильямс  хүчингийн хэргийн хохирогч 16 настай охины тухай “Rolling Stone” сэтгүүлд таагүй зүйл ярьсныхаа төлөө охины гэр бүл болон охиноос уучлал хүсэв. Серена “Би охиныг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ 16 настай архи ууж, эцэст нь ийм байдалд орсон нь хүүхдэд хэлж сургаагүй эцэг эхийн буруу. Таньж мэдэхгүй хүмүүстэй хамт уугаагүй бол охин ийм байдалд орохгүй байх байсан" гэжээ. Харин “Rolling Stone” сэтгүүл Серена Уильямсын хэлснийг эш татсаны дараа тэрбээр тайлбар хийж, хохирогчийн гэр бүлийнхэнтэй утсаар ярьж, уучлал хүсчээ. Серена “16 настай охинд ийм зүйл тохиолдоно гэдэг үнэхээр аймшигтай. Гэвч хохирогч болон хэрэгтний гэр бүлийнхэнд аль алинд нь хэцүү байгааг би ойлгож байна. Тиймээс би охины гэрийнхэнтэй ярьж,  сэтгүүлд гарсан зүйлийн төлөө уучлал гуйсан. “ гэжээ.

Б.САРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж