Согтуу аав долоон настай хүүгээрээ жолоо бариулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Согтуу аав долоон настай хүүгээрээ жолоо бариулжээ

Австралийн Квийнслэнд мужийн Гол-Кост хотод өнөө өглөө согтсон эрэгтэй долоон настай хүүгээрээ гэрлүүгээ автомашиныхаа жолоог бариулж яваад баривчлагдсан байна. Цагдаа нарын мэдээлснээр автомашины  жолоочийн суудлын ард бага насны хүүхэд сууж яваа автомашиныг зогсоотол, согтууруулах ундаа хэрэглэсэн аав нь зорчигчийн суудалд суучихсан долоон настай хүүгээрээ жолоо бариулж явсан гэнэ. Бага насны хүүхдээр автомашины жолоо бариулсан 41 настай эрэгтэйг шүүх хурал ирэх долдугаар сарын 3-нд болох бөгөөд түүнийг автомашины аюулгүй ажиллагаа зөрчсөн гэх хэрэгт буруутган шүүх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж