”Хүний хөгжил сан”-гийн санхүүжилтийг бүрэн хийсэн

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

”Хүний хөгжил сан”-гийн санхүүжилтийг бүрэн хийсэн

Монгол Улсын иргэд энэ сард олгох “Хүний хөгжил сан”-ийн 21 мянган төгрөгөө авахаар арилжааны банкуудын үүдэнд жагсч эхэллээ. Арилжааны банкууд өнгөрсөн сард хоёр ч удаа “Санхүүжилт дууссан тул Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй” гэсэн зарлалыг үүдэндээ нааж байсан юм. Учир нь банкуудад холбогдох газраас санхүүжилтийн 60 орчим хувийг нь л өгсөн аж.

Энэ сард олгох “Хүний хөгжил сан”-ийн мөнгөний санхүүжилтыг бүрэн хийсэн эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-ийн мэргэжилтэн Л.Амартүвшингээс тодрууллаа.


-“Хүний хөгжил сан”-аас энэ сард олгох мөнгөний  санхүүжилтийг арилжааны банкуудад бүрэн хийсэн үү?  

-Сангийн яамнаас санхүүжилтийг бүрэн хийсэн. Арижлааны банкуудын дансанд байршуулсан.

-Өмнөх саруудад авах ёстой мөнгөө авч чадаагүй иргэн цөөнгүй бий. Нөхөж олгох хангалттай санхүүжилт бий юү?
-Өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг ч гэсэн  дансанд хийсэн.

-Тэгвэл “Санхүүжилт дууссан” гэх шалтгаан сонсч  банкны үүднээс буцах хүн энэ сард гарахгүй гэж ойлгож болох уу?
-Болно.

Т.Урангэрэл


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж