
Энэ сард олгох “Хүний хөгжил сан”-ийн мөнгөний санхүүжилтыг бүрэн хийсэн эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-ийн мэргэжилтэн Л.Амартүвшингээс тодрууллаа.
-“Хүний хөгжил сан”-аас энэ сард олгох мөнгөний санхүүжилтийг арилжааны банкуудад бүрэн хийсэн үү?
-Сангийн яамнаас санхүүжилтийг бүрэн хийсэн. Арижлааны банкуудын дансанд байршуулсан.
-Өмнөх саруудад авах ёстой мөнгөө авч чадаагүй иргэн цөөнгүй бий. Нөхөж олгох хангалттай санхүүжилт бий юү?
-Өнгөрсөн гуравдугаар сарын мөнгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг ч гэсэн дансанд хийсэн.
-Тэгвэл “Санхүүжилт дууссан” гэх шалтгаан сонсч банкны үүднээс буцах хүн энэ сард гарахгүй гэж ойлгож болох уу?
-Болно.
Т.Урангэрэл

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин