СУИС-д тайз дэлгэцийн чиглэлээр элсэлт авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

СУИС-д тайз дэлгэцийн чиглэлээр элсэлт авахаар болжээ

Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд энэ жилээс урлаг судлаач, шүүмжлэгч, кино жүжгийн зохиолч, кино найруулагч мэргэжлээр элсэлт авахаар болжээ. Энэ нь сүүлийн үед орхигдоод байна гэсэн шүүмжлэл байнга дагуулах болсон тайз дэлгэцийн уран бүтээлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр чанартай боловсон хүчнийг бэлдэх чухал ач холбогдолтой ажээ. Элсэлт ирэх долдугаар сарын нэгнээс эхлэх бөгөөд “Аравт” киноны найруулагчаар ажилласан найруулагч Д.Золбаяр, утга зохиол шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг нар багшлах юм байна.

Тайз дэлгэцийн урлагт сонирхолтой залуусын сонгон суралцах ёстой дээрх ангиуд нээгдсэнээр монголын урлагт том алхам болно гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байгаа юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж