Казахууд Иртыш мөрний урсгалыг эргүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Казахууд Иртыш мөрний урсгалыг эргүүлэх үү?

Казахстанд Зөвлөлтийн үед гарч байсан Иртыш мөрний урсгалыг эргүүлэх санааг сэргээж эхлэв. Тус орны Бүс нутгийн хөгжлийн яамны төсөлд энэ талаар өгүүлсэн байсныг YK-News.kz сайтад нийтэлжээ.

“Газар  нутгийг  зохион байгуулах ерөнхий систем” гэсэн төслийн тухай энд яригдаж байгаа ба түүнийг зохиогчид нь Иртыш мөрний гольдрилыг өөрчлөн түүнийг Казахстаны төв хэсэгт чиглүүлэх санааг дэвшүүлжээ.

Хугацаа, зардал, техникийн хэсэг зэргийн талаар эх сурвалж огт мэдээлээгүй байна. Өмнө нь “газар нутгийг өөрчлөн зохион байгуулах схемын хүрээнд Иртыш-Сырдарья гэсэн суваг татан жилдээ долоо хүртэл шоо.км усыг татах боломжийн талаар ярьж байжээ. Энэ төслийг энэ зуны сүүлч гэхэд Засгийн газарт танилцуулах гэнэ.

Транс казахстан суваг байгуулах төсөлтэй холбоотойгоор Иртыш мөрний урсгалыг эргүүлэх талаар Казахстанд өнгөрсөн жил яригджээ. Уг төслөөр Оросын талын Иртышийн урсгалыг татах тухай яригдсан бөгөөд түүнд нь нилээдгүйгээр шүүмжлэлтэй хандсан байна. Бид Оросоос авах усны оронд Орос өөр зүйл шаардвал яах вэ гэсэн санааг шүүмжлэгчид хэлж байжээ.

Иртыш мөрний эх булаг нь Хятад, Монголын хилийн орчимд байдаг ба голын урсгал нь Казахстаны зүүн-хойд хэсгээр дамжаад Оросын нутгаар урсан Хан.ты-Мансийскийн районд Обь мөрөнд цутгадаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж