
Сансрын нисэгч задгай сансар дахь даралт болон массын талаар янз бүрийн туршилт хийж үр дүнг нь үзүүлжээ.
Задгай сансарт энгийн хэмжигдэхүүнүүд ямарч утгагүй болдог учраас багийн гишүүд тусгай хэмжигдэхүүн ашигладаг байна. Мөн m масстай биед F хүчээр үйлчлэхэд a хурдатгалыг олж авдаг Ньютоны хоёрдугаар хуулийн дагуу обьектийн хурдатгалыг хэмжсэн гэнэ.
Мөн сансарт жингүйдлийн орчинд юмс хэрхэн хөдөлдгийг харуулахын тулд сансрын нисэгч эмэгтэй 90 градус, дараа нь 180 градусаар хөлөөсөө толгой хүртэл эргэж үзүүлсэн байна.
Сансарт хийсэн түүнийн видео бичлэгийг шууд дамжуулахад Бээжин дэх бага, дунд сургуулийн 330 сурагч оролцжээ.
Сансрын нисэгч эмэгтэй хүүхдүүдийн асуултанд хариулахаад "Од илүү тод харагддаг боловч анивчдаггүй. Тэнгэр цэнхэр биш хар өнгөтэй. Бид эндээс өдөр бүр нар 16 удаа мандахыг хардаг.” гэжээ. Хятадын Боловсролын сайдын мэдэгдсэнээр сансраас дамжуулсан лекцийг улс орон даяар 60 сая багш сурагчид үзсэн гэнэ.