@Sweet Kitchen ( Buteelch busguichuudiin group )
Бүтэн
шоколадны талыг том халбага дүүрэн цөцгийн тостой хайлуулна. Oven байхгүй бол буцалж
байгаа усанд аягатай нь суулгаад хайлтал нь хутгана.
160 грамм гуриланд жижиг халбаганы тал baking powder
эсвэл сода хийж сайтар хутгаад 100 грамм элсэн чихэр нэмж дахин сайтар хутгана.
2 өндгийг 4 том халбага дүүрэн сүүтэй хутгаад дээрх
гуриландаа хийгээд нэг тийш нь бүхэлгүй
болтол нь хутгаад хайлуулсан шоколадаа хийнэ. Нэг том халбага какао хийвэл
шоколадны амт бүр гоё болно.
Будаа агшаагчаа цөцгий тосоор сайтар тослоод Cake
тохиргоон дээр тавина. Тохиргоогүй будаа агшаагчтай бол энгийн будаа агшаагчинд
ч болно. Гэхдээ агшаах товч байн байн унаад байвал байн байн дараад л байх
хэрэгтэй. Ингээд 25 минутын дараа бараг болно.
Гаргахаасаа өмнө цэвэр
хутгаар дүрж үзээд наалдахгүй бол болсон гэсэн үг. Будаа агшаагчаа бүр салгаад
дахин 10 минут дотор нь байлгана. Гаргаад хөргөөд үлдсэн тал шоколадаа цөцгийн тостойгоо хольж хайлуулаад дээгүүр нь асгаж чимэглээд л болно. Ингээд
амтархан идээрэй. Маш амттай болдог юм.