Мишель Обама осолдох дөхөв

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Мишель Обама осолдох дөхөв

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн хөлөглөж явсан Боинг 737 онгоц осолд орох дөхсөний дараахан нисэгчид Вашингтон ДС-ийн орчимд буулт хийсэн байна. Нислэгийн замын хяналтыг гүйцэтгэж байсан хянагчийн алдаанаас болж тэргүүн хатагтайн онгоц цэргийн ачааны С 17 онгоцонд гурван миль орчим ойртож очсон байжээ. Агаарын нислэгийн дүрмэнд зааснаар бол нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд нислэгийн үед онгоцнууд хоорондоо таван милээс ойргүй зайд нислэг үйлдэх ёстой байдаг аж.

Хэрэв үүнээс ойр зайд дөхвөл агаарын хуйларсан ургсалд цохиулж осол гарах эрсдэлтэй байдаг аж. Харин энэ удаад азаар тийм зүйл болоогүй ч маш осолтой нислэг болсныг албаныхан хүлээж байгаа юм байна. АНУ-ын нислэгийн албаны хяналттай холбоотой хэд хэдэн хэрэг ойрхон болж байгаа нь анхаарал татаж байгааг энэ үеэр дурдсан байна. Мөн “ийм аюул өмнө нь тохиож байгаагүй” гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн сард нислэгийн хэд хэдэн хянагч ажлын байран дээр унтах буюу зурагтаар кино үзэж байсан зөрчлүүдийг илрүүлсэн байжээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж