Нүүдлийн гэр цэцэрлэг ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Нүүдлийн гэр цэцэрлэг ажиллаж байна

Завхан аймгийн Яруу сумын  цэцэрлэгт  дөрвөн  бүлэгт 70 гаруй хүүхэд хүмүүжиж байна. 2011-2012 оны хичээлийн жилд эдний хамт олон “Хүүхдийг дээдлэн багшаа хөгжүүлж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, орчноо сургалтын стандартад нийцүүлэн хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх” зорилгыг тавин ажиллаж байна.

Тухайлбал: Жил бүр нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд  2009 онд Хэц-Улаан , Зүйл багуудад малчдын нийт  34 хүүхэд, 2010 онд Хэц-Улаан багт 18 хүүхдийг  сургуулийн өмнөх боловсролын 21 хоногийн  сургалтанд хамруулжээ.  Сумын төвд 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Канад загварын 100 хүүхдийн шинэ барилга баригдаж өнгөрсөн онд ашиглалтанд оржээ.  Шинэ цэцэрлэгтэй болсноор  сургалт  хүмүүжлийн  ажлаа явуулах тав тухтай орчин, хүүхэд эрүүл, стандартад нийцсэн орчинд сурах, хөгжих боломж нь бүрэн нээгдэж байна.

Б.МЯГМАРСҮРЭН
Эх сурвалж: www.zavkhan.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж