Оюутан бүр таблеттай болно

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Оюутан бүр таблеттай болно

Ирэх жилээс эхлэн оюутан бүр таблеттай болох ажээ. Тэрхүү оюутан бүрт зориулсан ухаалаг таблетийг ШУТИС-ийн оюутнууд зохион  бүтээж байгаа юм. Энэхүү “Цахим оюутан” хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам,  МОХ, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх  юм байна. "Цахим оюутан" хөтөлбөрийн танилцуулга өнөөдөр 11:00 цагаас БШУЯ-нд болох ажээ. Танилцуулгын үеэр ШУТИС-ийн оюутан залуус өөрсдийн бүтээл болох цаашид оюутан бүр хэрэглэх ухаалаг таблетаа олон нийтэд үзүүлэх юм.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж