
Оросын ерөнхийлөгч Владимир Путин “стратегийн барин тогтоох системийн тэнцвэрийг алдагдуулах, мөн Оросын цөмийн зэвсгийн хүчин чадлыг буулгах гэсэн санааг бүтэшгүй” гэлээ. Санкт-Петербургт болсон зөвөлгөөн дээр тэр энэ лхагва гаригт үг хэлэхдээ “агаар, сансрын хамгаалалтын систем нь стратегийн хүчний тэнцвэрийг барих чухал хүчин зүйл бөгөөд баталгаа гэж хэлэв.
АНУ нь пуужингийн довтолгооноос хамгаалах стратегийн системээ өргөжүүлж байгааг тэр хэллээ. “Цаг хугацаа, газар зүйн байрлалаар зарим нэг өөрчлөлт гарч буйд бид америк түншүүдийнхээ зүтгэлийг үнэлж байна. Гэхдээ энэ системээс хэн ч татгалзах гээгүй. Тэр нь хэрэгжиж байна. Хэзээ вэ гэдэг нь цаг, хугацааны асуудал юм” хэмээн тэр онцолжээ.
Дунд зайн довтолгооны зэвсгийг зарим орнууд хөгжүүлж буй талаар тэр ярихдаа, зөвхөн Орос, АНУ хоёр л өөрсдийн довтолгооны зэвсгээ төгсжүүлж байгаа биш манай бараг бүх хөршүүд энэ төрлийн зэвсгийн системийг хөгжүүлж байна” гэсэн байв. Зөвлөлт дараа нь Орос энэ төрлийн зэвсгээс татгалзаж, америкчуудтай зохих гэрээ хэлэлцээр байгуулсныг тэр санааллаа. Ийм системийг тэд хөгжүүлж буй учраас бид үүнийг хийхээс өөр аргагүй болсон. Бид өнөөгийн бодит шаардлагаас үүдэн ажиллаж байна хэмээн Путин мэдэгджээ.