Номын санчид сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Номын санчид сургалтанд хамрагдлаа

Архангай аймгийн номын санчид нийслэл хотноо мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. “Номын сан-мэдээллийн төв” сэдэвт таван өдрийн сургалт Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордонд боллоо.

Монгол улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон Архангай аймгийн төв номын сан хамтран зохион байгуулсан тус сургалтанд Цэцэрлэг хот, хөдөөгийн 17 сум, ерөнхий боловсролын сургуулиудын 36 номын санч нарыг хамруулжээ. Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн баримтууд, үйлчилгээний соёл, марктенг, номын сангийн программ хангамж, автоматжуулалт, электрон католог зэрэг мэргэжлийн хичээл зааж сонсогчдод гэрчилгээ олгов. Хоёр дахь жилдээ зохиог­дож буй шаталсан сур­галт номын сангийн мэргэжлийн хичээлийн онол арга зүй, дадлага хо­солсоноороо өгөөжтэй боллоо гэж хүүхдийн номын санч А. Ундар­маа энэ үеэр хэлж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж