Монголын хамгийн өндөр үнэтэй 3 модель

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн өндөр үнэтэй 3 модель

№1 Э.Одгэрэл: Топ модель Одгэрэл Монголын загварын ертөнцөд №1 байр сууриа
хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хэдий ч арван хэдтэй охидтой
зэрэгцэн тайзан дээр алхаж, тэднээс илүү цоглог, сайхан харагдах энэ бүсгүй
Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч.

Тэрээр тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 400-500 мянган төгрөг гэнэ. Топоор
хувцсаа сурталчлуулах хүсэлтэй зохион бүтээгчид, байгууллагынхаа нүүр царайг
тодорхойлох сонирхолтой компаниуд мундахгүй олон. Түүний нэг онцлог нь нэг
компанитай удаан хугацааны гэрээ хийхийг чухалчилдаг бөгөөд дунджаар найман сая
төгрөгөөр нэг жилийн гэрээ байгуулдаг гэнэ.

 

№2 Д.Пүрэвсүрэн: Монголын загварын ертөнцийн гоо бүсгүйчүүдийн нэг
Пүрэвсүрэн 300-400 мянган төгрөгөөр нэг удаа тайзан дээр гардаг гэнэ.

Пүрэвсүрэн “Мобиком” компанитай хамгийн өндөр цалинтай гэрээг байгуулж
байсан. Тус компанийнхан топ моделийн нүцгэн зургуудыг байрлуулахын тулд 30 сая
төгрөг төлж, тэр зургууд нь шуугиан тарьж байсан юм.

 

№3 Г.Оюунгэрэл: Хамгийн төгс галбиртай бүсгүйчүүдийн нэг гэгддэг Оюунгэрэл
нэгэн үе Хятадын дотуур хувцасны алдартай брэндийн нүүр царай болж байсан. Тэрээр
уг компанитай 100 мянган еврогийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулсан
гэдэг.

Тэрбээр Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн урилгаар тус
улсад загвар өмсөж, дэлхийн олон орны алдартай топуудыг гайхшруулсан бүсгүй.  

Эх сурвалж: http://cosmopolitan.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж