
Эрүүл Мэндийн Яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Азийн хөгжлийн банкны зөвлөх н.Волтер, АХБ-ны эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Клод Бодарт, Азийн хөгжлийн банкны зөвлөх н.Ханд, АХБ-ны нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа, АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3,4,5 төслийн удирдагч Б.Булганчимэг нар Дархан–Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажилласан байна.
Тэд цусны банкны аюулгүй байдал, эмнэлгээс шалтгаалсан халдвар, эмнэлгийн хог хаягдлын менежмент гэсэн 3 чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, цусны банк, угаалга, ариутгалын хэсгээр орсон ба хог хаягдлын менежменттэй танилцсан байна.