
Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр. Эл өдрөөр С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сан, ИЗ намынхан түүний дурсгалыг хүндэтгэж, Нийслэлийн ардчилсан намын ард байрлах хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр цэцэг өргөх ёслолд ИЗНН-ын тэргүүн Д.Энхбат оролцож, С.Зориг агсны дүү, С.Оюун гишүүн хүүтэйгээ иржээ. Харин үдээс хойш 16.00 цагт С.Зориг агсны багшилж байсан МУИС-ийн НШУИС-ийн Улс төр судлалын тэнхимд УИХ-ын гишүүн С.Оюун оюутнуудтай уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж, харилцан яриа өрнүүлэх юм байна.
Б.Манд