“Өдрийн тэмдэглэл ба мах”-ыг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

“Өдрийн тэмдэглэл ба мах”-ыг сонирхоорой

“Контемпорари” буюу орчин үеийн төрөл гэгдэх уран зургуудаас бүтсэн өвөрмөц нэртэй үзэсгэлэн Мэдээллийн технологийн үндэсний паркийн хойно байрлах “Blue moon” галерейд гарч байна. Энэ бол “Хөх нар” төвийн уран бүтээлч Г.Мөнхболорын 14 бүтээлээ дэлгэх “Өдрийн тэмдэглэл ба мах” үзэсгэлэн юм. Тэрбээр урьд нь Швед улсад зургаан удаа үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд ялангуяа түүний хөргийн шийдэл нь маш шинэлэг бөгөөд материалыг хөрөгт ашигласнаараа материаллаг дүр төрхийг ёжлон илэрхийлж, өнгө хэллэгийн шинэ уур амьсгалыг оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Орчин үеийн, хэмжээсгүй хэв маягийг илэрхийлэх уран бүтээлчийн ертөнцийг зургадугаар сарын 24-нийг хүртэл сонирхох боломжтой.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж