Дархан-Уул аймагт зургаан цаг бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймагт зургаан цаг бороо оржээ

Сүүлийн жилүүдэд хаврын хуурайшилттай холбоотойгоор гал түймэр гарах нь эрс ихэссэн. Нийслэл орчимд л гэхэд энэ сард гурван удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Энэ хавар манай орны ихэнх нутаг хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байгаа аж. Харин энэ сарын 18-ны шөнө ихэнх нутгаар ихэнх газраар бороо орж, тодорхой хэмжээний чийгшил өгсөн. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос газар тариалангийн бүс нутгаар бороо орсон эсэх талаар тодруулахад “Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, Архангайн хойд талын сумдаар бороо, уулархаг газраа нойтон цас орсон. Дархан-Уул аймагт шөнө дундаас эхлэн 08.00 цаг хүртэл зургаан цаг үргэлжилсэн бороо орсон гэх мэдээ ирүүлсэн. Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт өчигдөр бороо, цас орсон. Нийт тариалангийн бүс нутгаар тодорхой хэмжээний чийг өгсөн байх” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж