Фото: Albatross Aerial Perspective, File
Израилийн байгалийн хийг гадаадад гаргах квотыг Нетаниягу тогтоож өгөв. Далайн эргийн эх газрын үргэлжлэл болох ёроолоос олборлох Израилийн байгалийн хийн 40 хувийг экспортод гаргах гэнэ. Дотоодын хэрэглээнд 540 тэрбум шоо метр хий үлдэх бөгөөд тэр нь 25 жил ашиглах нөөцийн хэмжээ гэнэ.

Байгалийн хийгээс ойрын 20 жилийн дотор Израилийн олох орлого нь 60 тэрбум ам.доллар гэсэн тооцоо байна. Тэр нь байгалийн хийгээс олох нийт орлогын 60 орчим хувь болох юм. Ирэх ням гаригт ерөнхий сайд Нетаньягугийн энэ шийдвэрээр Засгийн газар нь санал хураалт явуулах гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР