Даамын ДАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Даамын ДАШТ өндөрлөлөө

100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. ОХУ-ын Уфа хотноо болсон 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны шилдэг 40 даамчин оролцсон. Манай улсыг төдийгүй Ази тивийг төлөөлж их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар өрсөлдөв. Манай хоёр даамчнаас их мастер Д.Эрдэнэбилэг шилдэг 12-т багтсан. Тэрээр эхний өргүүддээ тэнцэж тавдугаар жагсч байлаа. Гэвч сүүлийн зургаан өрөгт дараалан хожигдов. Ингэснээр 12 дугаар байрт жагслаа. Түүний хувьд сүүлчийн өргөө Литвийн их мастер Литвийн их мастертай тоглож, тэнцээ хийжээ.

Тэгвэл бага дэлхийн аварга буюу “В” хэсэгт 30 даамчин өрсөлдлөө. Их мастер Г.Ганжаргал хоёр хожил, нэг хожигдол, зургаан тэнцээ авснаар 16-р байр эзэлсэн байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж