
Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийх болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Уламжлал болж буй энэхүү уулзалт өнөөдөр 12.30 цагт Төрийн ордны “А” танхимд зарлагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтынхаа үеэр Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх мэдээллийг өгч байсан бол өнөөдөр ямар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
Г.ДАРЬ