
Энэтхэгийн хойд хэсгийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооноос үүдсэн гамшиг одоо ч үргэлжилсээр байна. Энэтхэгийн Уттаракханд Химачал Прадеш, Пунжаб, Уттар Прадеш зэрэг мужуудад аадар борооны улмаас их хэмжээний үер, хөрсний нуралтын гамшиг нүүрлэжээ. Албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар үер, хөрсний нуралтын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 138-т хүрээд байгаа гэнэ. Түүнчлэн үерийн улмаас олон зуун айлын сууц, 20 гаруй гүүр, олон тооны байшин барилга эвдэрч сүйджээ. Энэтхэгийн аврах албаныханд армийн 5500 гаруй цэрэг хүч нэмэн үерт автсан хойд хэсгийн мужуудад нисдэг тэргээр аврах ажиллагааг явуулсаар байна. Аврагчид өнгөрсөн гурав хоногийн дотор Уттаракханд мужийн гамшигт өртсөн 10 мянга орчим хүнийг түр хорогдох газарт хүргэжээ. Энэтхэгийн албаныхны зүгээс үерийн гамшигт ихээр өртсөн Уттаракханд мужид 170 сая ам.долларын тусламж, дэмжлэг үзүүлэхээ зарласан байна.
Түүнчлэн аадар борооны улмаас хөрш Непал улс үерийн гамшигт өртөөд байгаа ба үер, хөрсний нуралтын улмаас 22 хүн амь үрэгдэж, 18 хүн ор сураггүй болоод байгаа гэнэ.
Б.АНХТУЯА