Л.Болдбаатар 5000 дахь найзаа тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатар 5000 дахь найзаа тодруулжээ

Фэйсбүүк гэгч цахим ертөнцөд нас, хүйс, үзэл, бодол, угсаа гарвалын ялгаагүй сайхан ертөнц бий болжээ. Энэхүү хуудсаар дамжуулан тусламж хүссэн нэгэндээ дэм тус блж, хүүхнүүд ямар хоолыг яаж хийсэн талаараа хуучилж, цэцэгчингүүд тарьсан цэцгээ “гайхуулж” юм юм л болж байна. Ёстой л найман настай балчраас наян настай буурлууд хүртэл нөхөрлөх талбар болоод байна. Олны танил улс төрч, уран бүтээлчидтэй энэ л хуудсанд нэг шугаманд жагсаж болно. Олны танил хүмүүсийн найзын тоо мянга мянгаар тоологдоно. Дуучин Лосолын Болдбаатар саяхан фэйсбүүкийн 5000 дахь найзаа тодруулжээ. Түүний 5000 дахь найзаар Цэрэндоржийн Ганбат гэх бөх залуу тодорчээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж