Булган аймагт хонины хорогдол буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Булган аймагт хонины хорогдол буурчээ

Архангай аймгийн Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Өлзийт сумдад 5243 хонь, Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдад 1515 хонь дотрын халдварт хордлого өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэйгээр хорогдоод байна.

Хорогдлын шалтгааныг нарийвчлан тогтоох зорилгоор газар дээр үзэж танилцах, шинжилгээнд дээж авч оношийг тодруулах, урьдчилсан оношлогооны дагуу өвчинтэй тэмцэх заавар зөвлөмж, арга зүйгээр хангах, шаардлагатай вакцин, эм бэлдмэлээр хангах ажлыг зохион байгуулснаар Архангай аймагт хонины хорогдол зогсч, Булган аймагт хорогдол буурч байна. Энэ онд дотрын халдварт хордлогын эсрэг хос цэнэт болон хам вакцинаар Булган аймгийн нийт хонины 29,2% буюу 392 мян хонь, дотрын халдварт хордлогын эсрэг хос цэнэт вакцинаар Архангай аймгийн нийт хонины 58,8 % буюу 1 сая хонийг тус тус вакцинжуулаад байна.

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж