2000 цэрэг зуслангийн хур хогийг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

2000 цэрэг зуслангийн хур хогийг цэвэрлэнэ

Зэвсэгт хүчний жанжин штаб, НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагууд нийслэлээ хоггүй хот болгоход хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу  “Хүрээлэн буй орчныг хамгаалахад зэвсэгт хүчин, иргэдийн оролцоо” аяны нээлт өнөөдөр 09.00 цагт Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хороонд байрлах “Зунжин” үйлчилгээний төвийн үүдэнд эхэлнэ. Зуслангийн бүсийн хур хогийг сайтар цэвэрлэх зорилгоор маргааш 2000 гаруй цэргийн офицер, алба хаагч, иргэд нэгдэж зуслангийн ногоон бүсийг цэвэрлэх юм байна.

Аяны нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцоно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж