Хүүхэд хүчирхийлсэн даргыг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүчирхийлсэн даргыг цаазалжээ

Хятадын Хэнань мужийн шүүх Юнчэн хотын коммунист намын хорооны  орлогч дарга байсан эрхмийг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутган шүүж, цаазаар авах ял оноожээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
 
Хятадын цагдаагийнхан
Фото: Mark Ralston / AFP

Хэнанийн дээд шатны шүүх Ли Синьгуны давж заалдсаныг хүлээн авсангүй. Ийнхүү түүнд оноосон ялын дээд хэмжээ хэвээр үлдлээ. Өмнө нь Шанцю хотын шүүх улстөрч асныг гэм буруутай гэж үзээд бүх насаар нь улс төрийн эрхийг нь хасаад шийтгэл болгон түүнд цаазын ял сонсгожээ.

Ли Синьгун 2012 оны тавдугаар сард баривчлагдсан байв. Тэрээр хүчингийн хэргүүдээ 2011 оны хоёрдугаар хагаст үйлдсэн гэж мэдээлж байлаа.

Сүүлийн үед Хятадын эрх баригчид насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татахын эсрэг идэвхтэй тэмцэх болсноо зарласан байгаа. Тавдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Дээд шүүх хүүхэд хүчиндэгсдийн ялыг чангатгахыг шүүгч нарт уриалсан байв. Хэд хэдэн мужид сурагч охидоо хүчирхийлсэн гэх хэргээр дөрвөн багшийг баривчилсан юм. Аймшигт хэргийг золиос болсон хүүхдүүдийн хамгийн бага нь найман настай байжээ. Нэг багш цаазын ялаар шийтгүүлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж