“Хүрээлэн буй орчныг хамгаалахад зэвсэгт хүчин, иргэдийн оролцоо” аяны нээлт маргааш 09.00 цагт Чингэлтэй дүүргийн 13 дүгээр хороонд байрлах “Зунжин” үйлчилгээний төвийн үүдэнд болно. Зэвсэгт хүчний Жанжин штаб, НЗДТГ, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар хамтран энэхүү аяныг зохион байгуулж байгаа ажээ. Зуслангийн бүсийн хур хогийг сайтар цэвэрлэх зорилгоор маргааш 2000 гаруй цэргийн офицер, алба хаагч, иргэд нэгдэн, зуслангийн ногоон бүсэд ажиллах юм байна.
Аяны нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцох ажээ.
Д.ЖАРГАЛ