Толинд хараад хөгширч байна даа гэсэн бодол төрж эхлэх тийм ч таатай биш. Гэтэл тэгж байтал түлхүүрээ хийсэн газраа олохгүй, хамаатныхаа хүүхдийг нэрийг санахгүй мунгинаж эхэлнэ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ийнхүү урилгагүй морилж ирдэг хөгшрөлтийн явцыг сааруулах амьдралын энгийн хэвшлүүдийг зөвлөж байна.
Идэвхтэй амьдар- Гэртээ ганцаараа суулгүй аль болох олон нийтийн дунд бай. Явган алх, нийтийн бүжгэнд ор. Хүмүүстэй амьд харилцаанд байна гэдэг тархины хүчилтөрөгч л гэсэн үг.
Секстэй “нөхөрлө”-Тогтмол сексийн харилцаанд байх нь хөгшрөлтийг удаашруулах ид шидтэй. Өөдрөг санаа сэтгэл, амьдралын эрч хүчийг танд бэлэглэнэ. Түүнээс гадна тун үр дүнтэй дасгал ч болж өгнө.
Дасгал хий- Дасгал хөдөлгөөн тархины цусан хангамжийг сайжруулснаар таны ой ухааныг сэргээнэ.
Тамхиа хая- Тамхины хор тархины эд эсийг үхүүлсээр байдаг. Тэртэй тэргүй хөгшрөлтийн дайралтад өртөж байгаа эд эсийг тамхиар нэмж зовоогоод яах юм. Та улам л мартамхай болно шүү дээ.
Залуу харагд- Яаж гэж үү? Үрчлээгээ багасга. Үүний тулд тамхи татахаа боль. Тамхи нүүрний арьсны бодисын солилцоог саармагжуулдаг. Түүний улмаас хуурайшиж, үрчийнэ, харлана, толботой болно.
Унтаад бай- Шөнө найман цагаас бага унтах нь таныг амархан ядардаг болгохоос гадна чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зүрхний шигдээс тусах магадлалыг ч бас. Унтаж байхад хүний биеийн дархлааны систем нөхөгдөн сэргэж байдаг.
Залуу насны эрч хүчийг мэдэр- Иог танд тусална. Иогийн дасгал цусны эргэлтийг маш их нэмэгдүүлдэг тул эрч хүч, саруул ухаан, хөнгөн шингэн бие хааг бэлэглэнэ. Хамгийн чухал нь оюун ухааныг дээд зэргээр сэргээнэ.
Загасны мах ид- Загасны биед байдаг тос уураг тархинд гайхалтай тэжээл. Өдөрт гуравхан грамм загасны тос хэрэглэдэг хүн мартамхай болохгүй байж чадна.
Архи бага уу- Цусанд орсон спирт уураг тархийг чинь бага багаар иднэ. Тархины эд эсийг мансууруулснаар ой тогтоолт муудна. Гэхдээ их хэмжээгээр уух тохиолдолд. Эрэгтэй хүн өдөрт 100, эмэгтэй хүн 50 граммаас хэтрүүлэхгүй уух хэрэгтэй. Хэтрүүлэхгүй хэрэглэвэл харин ч сайн нөлөөтэй.