Жирэмсэн эхчүүд буруу хоолловол

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эхчүүд буруу хоолловол

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолтын дэглэм хэвлийд бойжиж байгаа хүүхдийнх нь ирээдүйн эрүүл мэндэд бидний боддогоос ч илүү нөлөөлдгийг олон улсын судалгаа нотоллоо. Хүүхэд том болоод хэт таргалалтад өртөх, зүрхний өвчинд нэрвэгдэх, чихрийн шижин тусах эрсдэл гэдсэнд байхад нь ээжийнх нь идэж байсан хоолноос үүсдэг гэнэ.


“Энэ судалгаа бидэнд жирэмсэн эхчүүд ямархуу хоолны дэглэм мөрдөх шаардлагатайг хэлж өгөх боломжтой” хэмээн Окландын их сургуулийн профессор Петер Глакман өгүүлэв. Британи, Шинэ Зеланд, Сингапурын эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд ээжийн идэж байгаа хоол хэвлий дэх үрийн ДНК-г өөрчилж болохыг олж нээснээрээ маш үнэ цэнтэй болж байна. Тэд 300 хүүхдийн генетикийн өөрчлөлтийг хянан энэ өөрчлөлт 5-6 нас хүрэхэд нь биеийн жинд нь хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Энэ хоёр хоорондоо асар нарийн холбоотой байгаа нь эрдэмтдийг гайхашруулжээ. Ялангуяа жирэмсний эхний гурван сард өөх тос ихтэй хоол идэх нь генетикийн өөрчлөлтөд онцгой нөлөөтэй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж