
АНУ-ын зүгээс Афганистанд сүүлийн 12 жил үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаар Талибанчуудтай энхийн яриа, хэлцэл хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн хоёр талын зүгээс яриа хэлцэлтэй холбоотой өөр, өөрсдийн болзлыг тулгажээ. АНУ-ын албаныхны зүгээс Талибанчуудтай хийх яриа, хэлцэл хийх газрыг Афганистанаас өөр улсад зохион байгуулах хүсэлтэй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр яриа, хэлцэл Катарт хэдэн өдрийн дараа болох гэнэ. Түүнчлэн энэ талаар Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Барак Обама “Талибанчуудтай хийх энхийн яриа хэлцэл хурдан, хялбараар бүтчихгүй. Гэхдээ энэ нь лалын зэвсэгт дайчид Афганистаны Засгийн газрын хооронд эвлэрэл үүсэх анхны алхам болох болно” гэж мэдэгджээ. Барак Обама Талибанчуудтай энхийн яриа, хэлцэл хийх талаар тусгай төлөөлөгчид Афганистанд илгээн Ерөнхийлөгч Хамид Карзайтай зөвшилцсөн аж. АНУ болон Афганистаны албаныхны зүгээс Талибанчуудыг алан хядах аль-Каида бүлэглэлээс салгахыг зорьж байгаа юм байна.
Үүний зэрэгцээ өчигдөр Афганистаны Баграм хотод байрлах АНУ-ын томоохон агаарын бааз руу Талибанчууд мина юмуу пуужинтай төстэй зэвсгээр гал нээсний улмаас дөрвөн цэрэг амь үрэгдсэн хэрэг гарчээ.
Одоогийн байдлаар Афганистанд 48 орны 100 мянга орчим цэрэг алба хааж байгаагийн 66 мянга нь Америкчууд аж. Түүнчлэн АНУ энэ жилийн эцэс гэхэд Афганистанаас цэргийн хүчээ бүрэн гаргаж дуусах бол бусад орнууд ирэх 2014 оны сүүлч гэхэд өөрсдийн цэргээ тус улсаас гаргах гэнэ.
Б.АНХТУЯА