
Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихийг горилогчид “бооцоо”-гоо тавьж, дэнчингийн 50 сая төгрөгийнхөө татварыг тушааж эхэлжээ. Одоогоор ҮЗХ-ны гишүүдээс 100 гаруй хүн 50 сая төгрөгийн татварынхаа ¼ буюу 12,5 саяыг нь тушаагаад байгаа аж. Үлдсэн 37,5 сая төгрөг буюу 3/4-ийг ирэх зургадугаар сарын 1-ний дотор тушаах ёстой. Намын дүрэмд заасны дагуу нэр дэвшигчид татварын мөнгөө энэ сарын 15-ны дотор тушаах ёстой байсан ч УИХ дээр сонгуулийн хууль эцэслэн батлагдаагүйгээс болж нэр дэвшигчдийн татварыг ирэх зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар Гүйцэтгэх зөвлөл шийдвэрлэсэн билээ.
Б.ГАЛ