Хан-Уулд бүтээн байгуулалтын эсрэг дажин өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хан-Уулд бүтээн байгуулалтын эсрэг дажин өрнүүлж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намынхан орон нутгийн 2008 оны сонгуульд нийслэлд ганцхан газарт ялалт байгуулсан нь Хан-Уул дүүрэг юм. Тэд тус дүүргийн ИТХ-ын 35 суудлын 26-г эзэлсэн ч дотооддоо эв түнжингүйн улмаас иргэдийн дунд нэр хүндээ багагүй алдсан аж. Улс төрийн хүрээнийхэн ч “Хан-Уулд албан ба албан бус хоёр Ардчилсан нам байна” гэлцэх болжээ. Учир нь тус намынхан орон нутгийн ээлжит сон­гуульд ялалт байгуулсан үеэсээ л хоорондоо сандал, ши­рээ, тамга, тэмдгийн хэрүүл хийж, дүүргийн Засаг дарга Ж.Ган­хуягийг огцруулах са­на­лаа нийс­лэлийн Засаг дар­гад өргөн мэдүүлж байсан удаатай. Энэ бол 2010 оны нэгдүгээр сард болсон хэрэг явдал. Ардчилсан намынхан журмын нөхрөө дүүргийн Засаг дарга болсонд нь дэм­жиж ажиллахын оронд “Ж.Ган­хуяг гэдэг нөхөр хууль бус үйлд­лүүд удаа дараа хийсэн. Тэгээд ч энэ хүн манай намд элсээд зургаахан сар болсон атлаа ингэж дэвшдэг нь ямар учиртай юм бэ. Тэрбээр ардчиллын 20 жилийн ойн үеэр Хан-Уул дүүргийн ардчиллынхныг үнэхээр дорд үзсэн. Ардчиллын төлөө амь хайргүй зүтгэсэн хүмүүст олгох шагналыг аваад алга болчихсон шүү дээ. Эцэст нь танил тал, тойрон хүрээлэгчдэдээ тэрхүү шагналыг олгосон” хэмээн бухимдаж байв. Тиймээс 6000 гаруй хүнийг Ж.Ганхуягийн эсрэг турхиран дүүргийн ЗДТГ-ын гадаа 2009 оны арванхоёрдугаар сараас эхлэн жагсаал, цуглаан хийсэн билээ.

    Тус намынхан өнөөдөр Хан-Уул дүүрэгт дахин үймээн бужигнаан үүсгэжээ. Гэхдээ энэ удаад Засаг дарга Ж.Ганхуягийг биш, бүтээн байгуулалт руу чиглэсэн улс­төржилтөөр иргэдийн тар­хийг угааж байна. Харин Хан-Уулын жирийн иргэд “УИХ, орон нутгийн сонгууль болгоноор нэр дэвшигчид худал зүйл амладаг. Амласнаа бараг биелүүлдэггүй. Ба­рил­гын нэр хүндтэй ком­панийнхан дүүргийн өнгө төрхийг шинэчилж,  ногоон байгууламж, цэцэрлэгт хү­рээлэн бүхий цогцолбор хот­хон бай­гуулахыг  бид дэмжиж байна. Хоосон улстөржих бус, бү­тээн байгуулалтыг бо­ди­­тойгоор хийх гэж байхад Ардчилсан намын зарим нө­хөд жагсаал, цуглаандаа тулж эсэргүүцдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн гайх­­ширч байна. Тэд ийн хэ­лэлцэхээс ч өөр аргагүй. Учир нь Ардчилсан намынхан ИТХ-д олонхи болонгуутаа Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны хэсэгхэн газарт шу­налын харцаа унагаж эхэл­сэн. “Энэ газрыг мэдэлдээ авч, ху­вийнхаа объектийг барья” хэмээн бичиг, цаас болц­гоо­сон нь ч саяхны явдал. Энд л ха­маг учир байгаа юм. Тэд хоорндоо эв түнжингүй, бас Хан-Уулынхан тав тухтай тохилог орчинд амьдрах эсэх нь өөрсдөд нь огт падгүй мэт аяглацгааж “Энд Ардчилсан намынхан л бүтээн байгуулалт хийсэн юм шүү” гэж иргэдэд ойлгуулахын тулд богино зайны улс төрийн тоглолтоо хийгээд эхэлчихжээ. Хамгийн хачирхалтай нь тус дүүргийн XV хорооны Засаг даргын орлогч Д.Байдраг энэхүү цогцолбор хотхоныг барихын эсрэг хол, ойрын учир мэдэхгүй хүмүүсийг турхирч “Миний Монголын газар шороо…” хэмээн худал загнаж, тав тухыг нь алдагдуулсанд иргэд дургүйцэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, на­­маасаа хэд, хэдэн удаа хөөг­дөж, эцэст нь сануулга авч байж гишүүнчлэлтэйгээ үлдсэн тэрбээр хорооны Засаг даргын албанд дэвшихийн тулд бусармаг үйлдэл хийж яваа гэх.

    Ардын намынхан ч Хан-Уул дүүргийг анхааралдаа авах цаг ирлээ. Учир нь тус нам УИХ болон орон нутгийн өмнөх сонгуулиудад ялалт бай­гуулж байсан ч 2008 онд суудлаа алдацгаасан. Дүүр­гийн иргэд “Ардчилсан намын­хан л манай дүүрэгт бүтээн байгуулалт өрнүүлж, олон хүнийг ажлын байртай болгон амьдрах орчныг маань тав тухтай болгоно” гэж итгэсэн учраас эсрэг талынханд нь са­налаа өгцгөөсөн биз. Тиймээс Ар­дын намынхан ирэх сон­гуульд оноо алдахгүйн тулд Хан-Уул дүүрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Иргэд хоосон амласанд нь биш, хийж бүтээсэнд нь итгэл хүлээлгэдэг үе нэгэнт ирчихээд байна шүү дээ.

    Д.Золбоо


    Зохиогчийн эрх:
    "Улс төрийн тойм" сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж