
Мөн малын шингэн сүүний үнэ дунджаар 2000 төгрөг, элсэн чихрийн үнэ дунджаар 1766.7 төгрөг, цагаан будааны үнэ дунджаар 1766.7 төгрөг, алтан тариа 1-р гурил 900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин сүүний үнэ өмнөх мөн үетэй харьцуулахад 13.1 хувиар буурсан байна.
Энэ долоо хоногийн байдлаар Өмнөговь аймагт бензин дунджаар А-80 1630 төгрөг, бензин АИ-92 1850 төгрөг, дизелийн түлш 1870 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад тус бүртээ 50 төгрөгөөр буурсан байна.
2013 оны 06-р сарын 19-ны өдрийн байдлаар дунджаар 1 кг ямааны цагаан ноолуурын үнэ 58000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 6.5 хувиар буурсан байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.